Monday, March 28, 2011

Ээлжит хичээлийн хөтөлбөр


                                                   Ээлжит хичээлийн хөтөлбөр
Хичээлийн сэдэв:  y=ax функцийн чанарууд : Илтгэгч тэгшитгэл , тэнцэтгэл биш бодох
Хамрах хүрээ :  9-р анги ( Жирийн ).
Хэрэглэгдэхүүн : Анги , самбар, шохой, үзүүлэн таниулах тараах  материал, проектор.
Хичээлийн хэлбэр : Үйлийн баримжааг ялган таньж эзэмшихүй хэлбэрээр .
Хичээлийн хэрэгцээ: Хүүхдийн суурь хэрэгцээ буюу харилцах , хөгжих , судлах , өөрийгөө илэрхийлэх гэх мэт.
 Хичээлийн агуулга:
Агуулгын тогтолцоо
Ур ухаан

Судлагдахуун

Мэдлэг
- Дэвтэр дээрээ координатын хавтгай зурах
- Хэрэглэгдэх хувьсагч тоо зэргийг дүрслэн бичих
- y=2x+1 шугаман функцийн графикийг байгуулах

·         Функц гэж юу вэ?
·         Түүнийг хэрхэн хэрэглэх вэ?
·         Тэгшитгэл тэнцэтгэл бишийн  талаарх ойлголт


Хичээлийн зорилго :  y=ax функцийн чанаруудыг таниулж эзэмшүүлэх, сургалтанд ашиглах чадвар төлөвшүүлэхийн зэрэгцээ илтгэгч тэгшитгэл тэнцэтгэл бишийг  бодох аргачлалд сургах.
Хичээлийн зорилт:   Дээрх сэдвийн хүрээнд дараах зорилтуудыг эзэмшинэ.
Зорилт
хэлбэр
Биелэлт
·         K1-Судлах сэдлийг төрүүлэх, энгийн бөгөөд ойлгомжтой хэлбэрээр.
·         K2-Илтгэгч функцийн чанаруудыг  амьдрал орчны жишээн дээр тайлбарлан ойлгуулах.
·         K3-Илтгэгч тэгшитгэл тэнцэтгэл бишийг ялган таниулж нэршүүлэн дадалжуулах.
·         K4-Хэрэглэгдэх нэр, томъёо, үгсийг сайтар тайлбарлан өгөх .
·         K5-Гүнзгийрүүлэн судлахад дөхөм болгох.
Шинэ мэдлэг олгох
/Анги хамт олноор
сурагчид биеэ даагаад/







Арга зүй :
Арга зүй
Хичээлийн хэлбэр 

Хичээлийн арга
Хичээлийн хэрэглэгдэхүүн
Анги нийтээр ажиллах , багаар ажиллах , хосоор ажиллах ,багштай харьцан ажиллах
Тайлбарлан таниулах  , харилцан ярилцах , харьцуулан жиших, дүгнэн ярилцах 
Сурах бичиг , дэвтэр ,үзэг үзүүлэн ,
 Агуулгын залгамж холбоо :
Агуулгын залгамж холбоо
Өмнө судласан
Одоо судлах
Цаашид судлах
ü      2-хувьсагчтай Тэгшитгэл тэдгээрийн систем .
ü      2-хувьсагчтай Тэнцэтгэл биш тэдгээрийн систем.
ü      Илтгэгч функц.
ü      Рациональ илтгэгчтэй зэрэг ,чанар.
y=ax функцийн чанарууд .
ü      Логарифм (нэгж хичээлийн сэдэв ).


Хичээл явагдаж байх үед анхаарах зүйлс
·         Завсарлагааны хугацаа дуусч хичээлийн цаг эхлэх үед сурагчид дэвтэр ном , бусад хэрэглэгдэх зүйлсийг ил гарган байр байрандаа сууцгаасан байх.
·         Хичээлийн хугацаанд өөр зүйлд сатаарахгүй зөвхөн багшийн хэлж ,ярьж ,зааж байгаад анхаарлаа хандуулах.
·         Багшийг хичээл тайлбарлаж байхад анхааралтай сонсож ,бичиж ,тэмдгэлэх.
·         Идэвхтэй оролцох мэдэхгүй ойлгохгүй байгаа зүйлээ хичээлийн дараа асууж лавлах.
 Сургалтын орчин: Гэгээтэй нарны гэрэл ээсэн, цэцэг ургамлаар элбэг ямарваа нэгэн сурагчдын залхууг хүргэх хүчин зүйл үгүй орчны хувьд тохилог хичээл заалт явагдахад
тохиромжтой .







Хичээлийн явц:
Хичээлийн цаг / 40минут/
Хичээлийн элемент
Суралцах үйл ажиллагаа /Сурагчийн зүгээс/
Заах үйл ажиллагаа /Багшийн зүгээс/
Анхаарах үнэлэх зүйл
(3)’
Сэдэл төрүүлэх ба сэргээн  сануулах шат
Багштай мэндлэн суугаад багшийн ярихыг анхааралтай сонсох сэргэлэн цовоо байх
Сурагчидтай мэндлэн ирц бүртгэх гэрийн даалгавараа шалгах
Сурагчдыг бэлэн болж байгааг анхааран хичээлээ эхлүүлнэ.
(15)’
Асуудал дэвшүүлэх

Өнөөдрийн хичээлийн сэдвийн хүрээнд багшийн хэлж ярьж буйг сайтар бичиж тэмдгэлэн авах мөн
Орох хичээлийн сэдвийг танилцуулах, хичээлтэй холбоотой сэдэл төрүүлэх үүднээс богино хэмжээний жишээ сонирхуулан үндсэн хичээлдээ орох ингээд дуусмагц сурагчдад тодорхойлолт болон хичээлд хэрэглэгдэх үг үсэг тэмдэглэлүүдийг хэлэн бичүүлэх, тухай бүр дээр нь бяцхан тайлбар өгөх гэх мэт сурах бичгийн 119-121 хуудас хооронд .

Сурагчдыг бүгдийг нь хичээлд хамруулан , анхаарлыг нь зөвхөн хичээлрүү хандуулна.
(10)’
Асуудал шийдвэрлэх
Шинэ мэдлэг бүтээх тайлбарлах
Сэдвийн хүрээнд судлагдах функцүүдийн бэлтгэсэн загварыг харан багшийн тайлбарлаж буйтай тулган дотроо дүгнэлт хийх түүнчлэн зэргийн чанаруудыг дэвтэртэй тэмдэглэн авах.
Үзүүлэн таниулах материалыг тараан өгч түүн дээр тулгуурлан сурагчдад хичээлээ  заах түүнчлэн жишээ бодлого бодож өгөх
Сурагчдын хэрхэн хийж байгааг хянан ажиглаж , урамын үгээр урамшуулан идэвхжүүлнэ.
(10)’
Бататгах дүгнэх
Энэ үесэд сурагч бүр багшийн өгсөн даалгаврыг амжилттай гүйцэтгэх
Багш дээрх агуулгын хүрээнд сурагчдаар дасгал бодлого бодуулж тодорхой нэг сурагчийг самбарт гаргах алдаа оноо дээр нь дүгнэлт хийх
Ойлгоогүй зүйлийг тайлбарлан өгнө.
(2)’
Гэрийн даалгавар
Гэрийн даалгавраа тэмдгэлэх
Гэрт сурах бичгийн 120-122 дасгал бодлого бодох
Дасгал бодлого сурах бичгээс тэмдгэлүүлэх
Сурагчдын гэрийн даалгавараа тэмдгэлэн авч буйг анхаарна.



Хавсралт :
Илтгэгч функцийн чанарууд :
a>0 , a=1 y=ax илтгэгч функц нь дараах чанаруудтай байна .
(1) Тодорхойлогдох муж нь   x € ]-∞;∞[ ;
(2) Утгын муж нь   y € ]0;∞[ ;
(3) a>1 үед y=ax функц нь өсөх функц байна.
(4) 0<a<1 үед y=ax нь буурах функц байна.
(5)  ординат тэнхлэгийн y=1 цэгээр огтлоно.
(6) ox тэнхлэгрүү хязгааргүй ойртоно.
                               
a)                                                5-р зураг                                         b)

Эдгээр чанаруудаас    :      ax=ay     x=y
                                             a>1 үед ax>ay      x>y
                                             0<a<1 үед ax>ay      x<y ийм дүгнэлт хийж болох ба эндээс тэгшитгэл , тэнцэтгэл бишийг бодоход өргөн хэрэглэгдэнэ.
Тэгшитгэл ба тэнцэтгэл бишийг бод:

a)      Rectangular Callout: 3-р Бодлогыг 3x=a гэх орлуулгын аргаар бодож гаргах.(8+6x =5                              
b)     6*xx<13
c)      9x- 12*3x+ 27 < 0







No comments:

Post a Comment