Wednesday, April 6, 2011

Жинхэнэ ба жирийн найз гэж хэн бэ

 Би  тоолж барагдашгүй олон найзтай
Жирийн найз танайд зочлон ирчхээд зочин лугаа адил аашилдаг. Жинхэнэ найз бол хөргөгчийг чинь онгойлгон, өөртөө үйлчилдэг.

Жирийн найз чамайг уйлж байхыг хэзээ ч хараагүй байдаг. Жинхэнэ найзын мөр нь чиний нулимсанд норсон байх вий.

Жирийн найз чиний эцэг эхийн нэрийг ч үл мэднэ. Жинхэнэ найз ээж аавын чинь утасны дугаарыг хадгалсан байх вий.

Жирийн найз найран дээр чинь шил вино барьж ирнэ. Жинхэнэ найз найраас өмнө ирээд хоол унд хийлцэж, дууссаны дараа ч үлдээд угааж цэвэрлэхэд туслана.

Жирийн найз чамайг орондоо орсон хойно утасдлаа хэмээн уурлана. Жинхэнэ найз чамайг яагаад утасдалгүй удсан юм бэ хэмээн зэмлэх болно.

Жирийн найз чиний асуудлуудын тухай ярихыг эрмэлзэх болно. Жинхэнэ найз чиний асуудлуудыг шийдэхийг хичээх болно.

Жирийн найзтай нэг удаа маргахад л харилцаагаа таслах болно. Жинхэнэ найзтай хэрэлдсэн ч эргүүлэн утасдах болно.

Жирийн найз чамайг үргэлж хэрэгтэй үед нь туслахыг хүсдэг. Жинхэнэ найз бол чиний хэрэгтэй үед үргэлж чиний хамт байх болно.
 Найзтай болох 25 арга 
  1. Хэрвээ чи гоо сайхан төрөөгүй бол авъяас билэгтэй байгаарай. Авъяас билэггүй бол үргэлж инээж байгаарай
  2. Анд нөхөдтэй байхад хүний зан ааш их чухал нөлөөтэй. Хээнцэр дэгжин байж чадахгүй бол эгэл даруухан яваарай
  3. Бусадтай гар барилцахдаа удаан шиг бариарай. Анд нөхөртөө үнэнч байх хамгийн чухал.
  4. Юм бүхэнд өөрийгөө "би би" гэж товойлгоорой.
  5. Найзаасаа битгий мөнгө зээл.
  6. Зочноо албадаж гэр бүлийн альбомоо үзүүлсний хэрэггүй.
  7. Бусадтай хамт таксидах үедээ өөрөө жолоочийн хажууд сууж бай.
  8. Анд нөхрөө эзгүйд нь ч гэсэн магтаж байгаарай. Магтаалыг минь сонсохгүй дээ гэж битгий зовогтун.
  9. Бусад хүн чиний өмнө өөр хүнийг муулбал чи юу ч дуугарсны хэрэггүй, зөвхөн инээж л бай.
  10. Өөрөө машинтай бол дугуй унаж байгаа хүнтэй уулзсаны дараа битгий зориуд машинаа зогсоож ярилцаарай. Хүн чамайг машинаараа гайхуулж байна гэж бодно.
  11. Анд нөхрөө эмнэлэгт эргэхдээ чин сэтгэлээсээ хандаарай. "Зовсон цагт нөхрийн чанар танигдана" гэж үнэн үг шүү.
  12. Нэгэнт өнгөрсөн явдлыг эргэн сөхөх хэрэггүй.
  13. Өөрт чинь дургүй хүнийг хүндэлж яв.
  14. Ажил хэрэгтээ зарчимч хатуу, анд нөхөддөө элэгсэг зөөлөн, хамгийн гол нь хүний мөстэй байх хэрэгтэй.
  15. Өөрийгөө хэзээ ч битгий магтаж бай, харин өөрийгөө шүүмжилж бусдын итгэлийг олж болно.
  16. Бусдын сайн сайхан чанарыг нь олж харж, түүнийг нь хэлж урамшуулж яв.
  17. Бусдын тусыг хэзээ ч бүү мартаарай. Боломж олдвол хариулахыг мэрийж яваарай.
  18. Бусдын үгийг сайн сонсож сур.
  19. Хэнд ч "хүн" гэж харьц. Ямар ч царай зүс, ажил алба, амьдрал ахуйтай байж болно. Хүнийг бүү ялгаварлан дугаарлаж байгаарай.
  20. Юм ярихдаа "би" гэдгийг хааяа, "бид" гэдгийг ямагт хэрэглэж заншаарай.
  21. Асуух зүйлийг л асууж байгаарай.
  22. Хүн ихтэй газар аль болох бага яриарай.
  23. Бусдын саналыг хүлээн зөвшөөрмөөргүй бол "Бодож үзье", "үүнийг шийдэхэд хугацаа хэрэгтэй", "Би шийдэж чадахгүй байна", "Шийд гарсны дараа утсаар яръя" гэх мэтчилэн хариулж бай.
  24. Хүн бүхнээр өөрийгөө хүндэтгүүлнэ гэж битгий чармай. Тийм бололцоо байхгүй. Олонхи хүн чамайг хүндэтгэж байвал чи болж байна гэсэн үг.
  25. Өөрөө өөрийгөө тоож байгаарай.

No comments:

Post a Comment