Wednesday, April 13, 2011

"Гурван-Эрдэнэ багшийн дээд" сургуулийн танилцуулга

  Эрхэм зорилго
Хүмүүнлэг нээлттэй үйлчилгээ
Хэрэгцээнд түшиглэсэн сургалт  
  Бүтээлч, чадавхитай мэргэжилтэн
3 эрдэнэ багшийн дээд сургууль

Манай онцлог
Чадварт суурилсан сургалт
Гэгээрэлд чиглэсэн боловсрол
  Манай сургууль нь анх 1993 онд байгуулагдсан хувийн хэвшлийн  анхны сургуулиудын нэг билээ
 Өнөөгийн байдлаар хэвлэл, аялал жуучлал, боловсролын салбарт 1000 гаруй боловсон хүчнийг бэлтгэн гаргасан
  Сургалтын хэлбэр:
   -Магистр
   -Бакалаврын сургалт
 Тэнхим:
-Нийгмийн ухааны тэнхим
- Хэл бичгийн ухааны тэнхим
- Боловсрол судалгаа-Аргазүйн тэнхим
 Сургалтын чиглэл, онцлог
-Багш, Монгол хэл, уран зохиолын багш
-Багш,Монгол хэл, англи хэлний багш
- Багш, Математик
- Багш, Түүх,нийгэм судлалын багш
- Багш, Бага ангийн багш
- Аялал жуучлын менежер
 Давуу тал:
  • Сургалт чанартай, дотоод гадаадын оюутныг 15 жил сургаж төгсгөсөн чанартай сургалт, туршлага
  • Сургалтыг орчин үеийн техник технологийг ашиглан шинэлэг, сонирхолтой хэлбэрээр явуулна.
  • Төгсөх ангидаа оюутан зайнаас суралцах боломжтой
  • Хотын аль ч дүүргээс сургуульдаа нэг унаагаар ирнэ 
ОЮУТАНД ҮЗҮҮЛЭХ ТЭТГЭЛЭГ, ХӨНГӨЛӨЛТ
ТЭТГЭЛЭГ
  • Монгол Улсын Засгийн Газрын 177-р тогтоолын 2.1.1, 2.1.2, 2.1.3, 2.1.4, 2.1.5, 2.1.6, 2.1.7, 2.1.8-р заалтын дагуу оюутныг тэтгэлэгт хамруулна.
  • Амжилттай суралцаж байгаа оюутан захирлын нэрэмжит болон хамтран ажилладаг байгууллагуудын тэтгэлэгт хамрагдах боломжтой
ХӨНГӨЛӨЛТ
  • Улсын чанартай олимпиадад, улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцсон сурагчийг тухайн мэргэжлийн чиглэлээр нь шалгалтгүй шууд элсүүлнэ.
  • Улс болон аймаг орон нутагт зохиогдсон яруу найргийн наадамд шагналт байр эзэлсэн сурагчийг монгол хэл, уран зохиолын ангид шалгалтгүй шууд элсүүлнэ.
  • 2 болон түүнээс дээш улирал дараалан онц суралцаж, эрдэм шинжилгээ, удирдан зохион байгуулах ажлын амжилт гаргасан оюутны сургалтын жилийн төлбөрийг 50 хүртэл хувиар хөнгөлнө.
  • “Оюутны гарын авлага” номыг үнэ төлбөргүй олгоно.  

Monday, April 11, 2011

Увс нуурын ай сав газар

Увс нуурын ай сав Монгол орны хамгийн том талбайтай Увс нуураар нэрлэгдсэн энэ ай сав нь Төв Азийн хойд захын гадагш урсгалгүй ай сав бөгөөд Евро Азийн зүүн бүсийн 12 хамгаалалттай газрын биологийн гол төрөл зүйлүүдийг  төлөөлдөг экосистемийн томоохон хүрээ бүхий газар нутаг юм. Тус ай савын талын бүсийн экосистем нь дэлхийд ховордсон шувууд, говь цөлийн бүс нь ховор болон ховордсон мэрэгч амьтад, уулархаг бүс нь ирвэс, аргаль, янгирын өлгий нутаг болдог. Гадагш урсгалгүй, давст Увс нуурын систем нь уур амьсгал болон усны зүй тогтлын хувьд олон улсын шинжлэх ухаанд чухал ач холбогдолтойд тооцогддог. Мөн Сибирээс өмнө зүгт нүүдэллэх нүүдлийн шувуудын дайран өнгөрөх чухал газар болдог. Дээрх бүх шалгуурыг үндэслэн Увс нуурын ай сав газрыг 2003 онд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр “Дэлхийн байгалийн өв”-ийн жагсаалтанд бүртгэж авсан.
Увс нуур, түүний цутгал голуудын ай сав, дагуу хар мод, хуш, улиас, зэгс, чацаргана, чихэр өвс, үхэр манжин зэрэг олон зүйлийн ургамал ургана. Бор гөрөөс, гахай, буга нутагшсаны гадна олон төрлийн жигүүртэн шувууд, загас жараахай байдаг. 245 зүйл шувууд энэ бүс нутагт бүртгэгдсэн бөгөөд нэн ховорт тооцогдох халбаган хошуут, цасч дэглий, ямаан сүүлт, итэлгэн цахлай, ухаа шумбуур, усны цагаан сүүлт бүргэд зэрэг ус намгийн шувууд бий.
увсчууд монголд чацарганаараа алдартай ммм амттай шүү

 нар жаргахых нуурын хажуухаас харах сайхан  шүү
  Увсын айл бүхэн  энэхүү жимсийг тариалдаг ард түмэн.

  Увс нуурын ус маш их давстай мөртлөө
 хүний  биед муугаар нөлөөх зүйлгүй.  Харинч  булбарай зөөлөн болгодог
 Нуураа хажуунаас хараад зогсож байхад үнэхээр гоо үзэмжийг нь хэлээд, хэлээд барагдашгүй билээ Давалгаа нь

увс нуурт маш олон шувууд цуглардаг

 Байгалийн бүх  бүслүүр нэг дор байдаг нь гайхалтай

  Увс нуурын ай савд байдаг бас нэг үзэсгэлэнт газар бол Бөөргийн элс юм
 Элс нь уулын хормойд нов ногоон тал.........................................................................
 Наса-гийн одон орны зураг Увс нуур

 Увс нуур

 Вансэмбэрүү  яг үүд хойморийн зайтай ургадаг

Увс нуур

Цагаан шувууд

 Хар элс 

 Алтан элс


 Алтан элс нь   дэлхийн хамгийн хойш түрж орсон элс юм
Алтан элс нь Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг Дэл элсний зүүн хэсгийг хамарна. 177 500 га талбайтай. Элсэн дороос эх аван урсдаг цэнгэг уст гол горхи, булаг шанд, баян бүрдүүд, элсний нүүлт зэрэг нь гадны нөлөөнд автагдаагүй унаган байгалийг нь хадгалан үлдэх зорилгоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Алтан элсний гарал үүсэл нь нэг талаас нуурын гаралтай дөрөвдөгч галавын хурдас, баруун хойт зүгээс байнга үлээх салхиар хуримтлагдсантай, нөгөө талаас суурь чулуулгийн өгөршилтэй холбоотой. Энд сөөгөнцөр, дэгнүүлт үетэн, алаг өвс бүхий элсний бүлгэмдэл голлоно. Элсний хаяа дагуу хэсэг нарс, шинэс, чацаргана ургана. Суусар, туулай, тарвага, мануул, атигдаахай байхаас гадна улирлын байдлаас хамаарч усны шувууд ирж зусна.

Wednesday, April 6, 2011

монгол маань ийм болцон байна гээд төсөөлөөд үздээ

  Улаанбаатар маань тун удахгүй ийм болноо яг л америк шиг.....................
 Шөнө нь яг өдөр гэж боддоо
 Хотын маань төв хэсэг

Сэлбэ гол дээгүүр ийм гүүр тавигдаад л ....................

 Залуусын очих дуртай усан оргилуур маань  дээгүүрээ гүүртэй  болно



 Хааяа мөрөөдөхөд гоё байдаг биздээ" Мөрөөдөхөд мөнгө төлөх " биш тийм биздээ  Монгол маань ийм болчвол гадагшаа явж буй залуусын урсгал  багасаж эх орондоо хийж бүтээх нь их байх болно.
 Улаанбаатар маань жинхэнэ залуусын хот болно.
 Дээр цэнхэртэх тэнгэртээ нэг ч утаагүй, дэргэдэх урсах голдоо зөндөө олон загастай
 гудамжаар алхах хүмүүс нь нүүрэндээ нэг ч гуниггүй....................
 би ийм монголыг хүсэж байна.
 Тиймээ бид ийм л эх орныг бүтэх болно
 залуусаа

Жинхэнэ ба жирийн найз гэж хэн бэ

 Би  тоолж барагдашгүй олон найзтай
Жирийн найз танайд зочлон ирчхээд зочин лугаа адил аашилдаг. Жинхэнэ найз бол хөргөгчийг чинь онгойлгон, өөртөө үйлчилдэг.

Жирийн найз чамайг уйлж байхыг хэзээ ч хараагүй байдаг. Жинхэнэ найзын мөр нь чиний нулимсанд норсон байх вий.

Жирийн найз чиний эцэг эхийн нэрийг ч үл мэднэ. Жинхэнэ найз ээж аавын чинь утасны дугаарыг хадгалсан байх вий.

Жирийн найз найран дээр чинь шил вино барьж ирнэ. Жинхэнэ найз найраас өмнө ирээд хоол унд хийлцэж, дууссаны дараа ч үлдээд угааж цэвэрлэхэд туслана.

Жирийн найз чамайг орондоо орсон хойно утасдлаа хэмээн уурлана. Жинхэнэ найз чамайг яагаад утасдалгүй удсан юм бэ хэмээн зэмлэх болно.

Жирийн найз чиний асуудлуудын тухай ярихыг эрмэлзэх болно. Жинхэнэ найз чиний асуудлуудыг шийдэхийг хичээх болно.

Жирийн найзтай нэг удаа маргахад л харилцаагаа таслах болно. Жинхэнэ найзтай хэрэлдсэн ч эргүүлэн утасдах болно.

Жирийн найз чамайг үргэлж хэрэгтэй үед нь туслахыг хүсдэг. Жинхэнэ найз бол чиний хэрэгтэй үед үргэлж чиний хамт байх болно.
 Найзтай болох 25 арга 
  1. Хэрвээ чи гоо сайхан төрөөгүй бол авъяас билэгтэй байгаарай. Авъяас билэггүй бол үргэлж инээж байгаарай
  2. Анд нөхөдтэй байхад хүний зан ааш их чухал нөлөөтэй. Хээнцэр дэгжин байж чадахгүй бол эгэл даруухан яваарай
  3. Бусадтай гар барилцахдаа удаан шиг бариарай. Анд нөхөртөө үнэнч байх хамгийн чухал.
  4. Юм бүхэнд өөрийгөө "би би" гэж товойлгоорой.
  5. Найзаасаа битгий мөнгө зээл.
  6. Зочноо албадаж гэр бүлийн альбомоо үзүүлсний хэрэггүй.
  7. Бусадтай хамт таксидах үедээ өөрөө жолоочийн хажууд сууж бай.
  8. Анд нөхрөө эзгүйд нь ч гэсэн магтаж байгаарай. Магтаалыг минь сонсохгүй дээ гэж битгий зовогтун.
  9. Бусад хүн чиний өмнө өөр хүнийг муулбал чи юу ч дуугарсны хэрэггүй, зөвхөн инээж л бай.
  10. Өөрөө машинтай бол дугуй унаж байгаа хүнтэй уулзсаны дараа битгий зориуд машинаа зогсоож ярилцаарай. Хүн чамайг машинаараа гайхуулж байна гэж бодно.
  11. Анд нөхрөө эмнэлэгт эргэхдээ чин сэтгэлээсээ хандаарай. "Зовсон цагт нөхрийн чанар танигдана" гэж үнэн үг шүү.
  12. Нэгэнт өнгөрсөн явдлыг эргэн сөхөх хэрэггүй.
  13. Өөрт чинь дургүй хүнийг хүндэлж яв.
  14. Ажил хэрэгтээ зарчимч хатуу, анд нөхөддөө элэгсэг зөөлөн, хамгийн гол нь хүний мөстэй байх хэрэгтэй.
  15. Өөрийгөө хэзээ ч битгий магтаж бай, харин өөрийгөө шүүмжилж бусдын итгэлийг олж болно.
  16. Бусдын сайн сайхан чанарыг нь олж харж, түүнийг нь хэлж урамшуулж яв.
  17. Бусдын тусыг хэзээ ч бүү мартаарай. Боломж олдвол хариулахыг мэрийж яваарай.
  18. Бусдын үгийг сайн сонсож сур.
  19. Хэнд ч "хүн" гэж харьц. Ямар ч царай зүс, ажил алба, амьдрал ахуйтай байж болно. Хүнийг бүү ялгаварлан дугаарлаж байгаарай.
  20. Юм ярихдаа "би" гэдгийг хааяа, "бид" гэдгийг ямагт хэрэглэж заншаарай.
  21. Асуух зүйлийг л асууж байгаарай.
  22. Хүн ихтэй газар аль болох бага яриарай.
  23. Бусдын саналыг хүлээн зөвшөөрмөөргүй бол "Бодож үзье", "үүнийг шийдэхэд хугацаа хэрэгтэй", "Би шийдэж чадахгүй байна", "Шийд гарсны дараа утсаар яръя" гэх мэтчилэн хариулж бай.
  24. Хүн бүхнээр өөрийгөө хүндэтгүүлнэ гэж битгий чармай. Тийм бололцоо байхгүй. Олонхи хүн чамайг хүндэтгэж байвал чи болж байна гэсэн үг.
  25. Өөрөө өөрийгөө тоож байгаарай.

Monday, April 4, 2011

Урт загварын пальто
 Богино загварын пальто
Хавар цаг ирж бүсгүй бүр хаврын пальто, гутал, богино юбкэндээ орох үе ирэх гэж байна. Хүн бүр ямар хувцас авахаа төлөвлөн байгаа энэ үедээ хувцас загварын сэтгүүл үзэн, хавар намрын хувцас загварын чиг хандлагыг ч мөн харгалзан үзэн толгойгоо гашилгаж суугаа байх.
  Энэ хавар  урьд оны загварууд бас хэрэглэгдэх юм байна.
 хөөрхөн бүсгүй



 Монгол орны хувьд савхи болон богино куртка ихэвчлэн өмсдөг  боловч энэ жил 70, 80 оны загварууд эргэн ирж хувцас загварт бас нэг өөрчлөлтийг харуулж байна.алаад жилийн түүхтэй Германы JOOP! брендийн энэ хавар зуны коллекцыг толилуулъя. Моодноос хоцрохыг хүсдэггүй ажил хэрэгч бүсгүйчүүдэд даруухан хирнээ хэний ч харцыг булаах загварууд нь таалагдана гэдэгт итгэж байна.
"Харвардад учирсан хоёр", "Диваажингийн шат" кинонуудаараа үзэгчдийн танил болсон Солонгосын алдарт жүжигчин, загвар өмсөгч Kim Tae Hee-ийн өвлийн загваруудаас  толилуулж байна. Манай орнуудын цаг уурын ялгаанаас шалтгаалан эдгээр өвлийн загварууд нь Монгол орны хаврын загвартай зохицох тул эдгээр загваруудаас санаа аваарай. Мөн гэрэлтдэг нимгэн нэхмэл даавуун хувцаснууд энэ хаврын нэг дүр тєрхөөр эргэн ирж байгаа юм байна. Өнгөрсөн 2010 онд энэ загвараар маш олон одууд гоёж байсныг та санаж байгаа байх.
Түүнчлэн 2010 оны хавар/зун, 2011 оны хавар/намрын хувцас загварын шоунууд дээр ч гэрэлтдэг загваруудыг түлхүү оруулж ирж байгаа юм байна.
Тэгэхээр гэрэлтдэг хувцсаар бие нэвт харагдам гэрэлтдэг нимгэн даавуугаар гоёсон бол та хувцас загварын тал дээр тун мэдрэмжтэйд тооцогдох болох нь ээ.