Thursday, March 31, 2011

Компьютер

                    Компьютерийн архитектур
      1.1  Компьютерийг хэрхэн зохион бүтэсэн бэ?
Бид энэ хичээлээс эхэдж компьютертэй танилцана.
 Энэ нь шинэ ойлголт биш  юм.
 Компьютерийн  архитектур  гэдэгт  компьютерийн зохион байгуулалтын бүтэц,төхөөрөмжүүдийн тодорхойлт,компьютерийн ажиллах горимыг ойлгоно. Ихэнх шинжлэх ухаанд  техникийн түүхээс үзэхэд ямарваа зүйлийг зохион бүтээхэд байгалаас  ажиглан бүтээсэн байдаг.
 Тэгвэл компьютер нь юуг дууриасан бэ? Хүнийг өөрийг нь. Яагаад гэвэл хүн өөрийн биеэр хийдэг ажлаа компьютерээр хийлгэх гэж оролдсон төдийгүй. оюуны  хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлж, мэдээлэлтэй ажиллах боломжоо нэмэгдүүлэх зорилгоор түүнийг зохион бүтээсэн.
 Мэдээлэлтэй  ажиллахад хүний гүйцэтгэдэг дөрвөн үндсэн ажил байдаг.
-Мэдээлэл оруулах, хүлээн авах
-Мэдээлэл хадгалах / санах ой /
- Сэтгэх, тооцоолох / мэдээлэл боловсруулах /
- Мэдээлэл /гаргах/ дамжуулах
 Мэдээлэлтэй ажиллахдаа хүн   зөвхөн санаж мэдэж байгаа мэдээллийг ашиглах  төдийгүй ном, лавлах  гадаад эх үүсвэрүүдийг ихэвчлэн ашигладаг.
 Хүний тооцоолох ажлыг гүйцэтгэдэг  төхөөрөмж компьютерт бий.
- Оруулах нь гар хулгана
- Санах байгууламж нь санах ой
- Боловсруулах нь процессор
- Гаргах нь дэлгэц принтер
 Компьютерийн оюун ухааныг хүнийхтэй харьцуулж болохгүй компьютер нь өөрийн програмдаа байгаа командуудыг нарын чанд сахин биелүүлдэг бол хүн өөрийнхөө оюун ухааныг удирдаж чаддагаараа ялгаатай. Анх 1946 онд  Америкийн эрдэмтэн Джон фон Нейман нь компьютерийн төхөөрөмжийн ерөнхий схемийг анх боловсруулсан нь орчин үеийн компьютерийн ажиллах үндсэн  зарчим болсон
       1.2 Компьютерийн хөгжлийн түүх
1.2.1 механик тооцоолох төхөөрөмж
 1642 онд анх Б. Паскаль араатай тооцоолох төхөөрөмж бүтээсэн.
 Яагаад Б. Паскаль нь энэ төхөөрөмжийг бүтээх санааг олсон бэ? гэвэл түүний аав нь тухайн улсынхаа засгийн газарт  татварын ажил хийдэг  байсантай холбоотой юм.
1671 онд В. Лейбниц механик тооцоолох төхөөрөмж бүтээсэн
 1866 онд W.T. Odhner механик тооцоолох төхөөрөмж бүтээж, түүнийгээ дэлгэрүүлсэн
 Энэ нь  механик тооцоолох төхөөрөмжийг хөндлөн хөшүүргээр эргүүлдэг тооцоолох төхөөрөмж болгон сайжруулж 1878 онд  дэлхийд анх бодит амьдралд ашиглах  жижигхэн хэмжээтэйгээр  худалдаанд гаргасан.
1.2.2 Автомат тооцоолон бодох төхөөрөмж
 1834 онд Ч. Бейбидж аналитик машины төсөөллийг гаргасан.
 Энэ хүн 19-р зууны английн математик бөгөөд, түүний судалгаа хийсэн  аналитик машин нь одоо үеийн компьютерийн эх үндэс юмаа.
1889 онд H. Hollerith  нь цоолдог картын систем бүтээсэн.
1.2.3 Цахилгаан, электрон автомат тооцоолол хэрэгжсэн нь
 -1939 он Атана Софт, Бэрри нь АВС ламптай машин бүтээсэн
-1941 он Zuse нь Z3-г бүтээсэн
-1943 он  АЙкэн нь МАРК-1-ийг бүтээсэн
-1946 он Мооклий ба Эккарт нь ENIAC-ийг бүтээсэн
-1949 он Вейркус нь програмаа дотроо агуулдаг, өөрчилж болдог EDVAC-ийг бүтээсэн
-1951 он Мооклий ба Эккарт нь  UNIVAC- компьютерийг  худалдаанд зориулан бүтээсэн
-1952 он Нейманы програмаа дотроо агуулсан өөрчилж болдог EDVAC-ийг бүтээсэн.
-1958 он Транзисторыг логик элемент болгон ашигласан компьютер бүтээсэн.
-1964 он  Интеграл схем ( IC )-г логик элемент  болгон ашигласан  компьютер бүтээсэн
 Эдгээр нь анх компьютер үүссэнтэй холбоотой бүтээсэн зүйлүүд юм. Харин орчин үед Эдгээрээс илүү хүчин чадалтай компьютерийг бүтээдэг болсон.
1971 оноос хойш  микро компьютерийг бүтээж эхэлсэн. Одоо үед  эндээс илүү  жижигхэн компьютер бүтээдэг болсон. Энэ нь цаашид улам  их хөгжих болон гэдэгт итгэлтэй
 байна.

No comments:

Post a Comment