Monday, April 11, 2011

Увс нуурын ай сав газар

Увс нуурын ай сав Монгол орны хамгийн том талбайтай Увс нуураар нэрлэгдсэн энэ ай сав нь Төв Азийн хойд захын гадагш урсгалгүй ай сав бөгөөд Евро Азийн зүүн бүсийн 12 хамгаалалттай газрын биологийн гол төрөл зүйлүүдийг  төлөөлдөг экосистемийн томоохон хүрээ бүхий газар нутаг юм. Тус ай савын талын бүсийн экосистем нь дэлхийд ховордсон шувууд, говь цөлийн бүс нь ховор болон ховордсон мэрэгч амьтад, уулархаг бүс нь ирвэс, аргаль, янгирын өлгий нутаг болдог. Гадагш урсгалгүй, давст Увс нуурын систем нь уур амьсгал болон усны зүй тогтлын хувьд олон улсын шинжлэх ухаанд чухал ач холбогдолтойд тооцогддог. Мөн Сибирээс өмнө зүгт нүүдэллэх нүүдлийн шувуудын дайран өнгөрөх чухал газар болдог. Дээрх бүх шалгуурыг үндэслэн Увс нуурын ай сав газрыг 2003 онд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр “Дэлхийн байгалийн өв”-ийн жагсаалтанд бүртгэж авсан.
Увс нуур, түүний цутгал голуудын ай сав, дагуу хар мод, хуш, улиас, зэгс, чацаргана, чихэр өвс, үхэр манжин зэрэг олон зүйлийн ургамал ургана. Бор гөрөөс, гахай, буга нутагшсаны гадна олон төрлийн жигүүртэн шувууд, загас жараахай байдаг. 245 зүйл шувууд энэ бүс нутагт бүртгэгдсэн бөгөөд нэн ховорт тооцогдох халбаган хошуут, цасч дэглий, ямаан сүүлт, итэлгэн цахлай, ухаа шумбуур, усны цагаан сүүлт бүргэд зэрэг ус намгийн шувууд бий.
увсчууд монголд чацарганаараа алдартай ммм амттай шүү

 нар жаргахых нуурын хажуухаас харах сайхан  шүү
  Увсын айл бүхэн  энэхүү жимсийг тариалдаг ард түмэн.

  Увс нуурын ус маш их давстай мөртлөө
 хүний  биед муугаар нөлөөх зүйлгүй.  Харинч  булбарай зөөлөн болгодог
 Нуураа хажуунаас хараад зогсож байхад үнэхээр гоо үзэмжийг нь хэлээд, хэлээд барагдашгүй билээ Давалгаа нь

увс нуурт маш олон шувууд цуглардаг

 Байгалийн бүх  бүслүүр нэг дор байдаг нь гайхалтай

  Увс нуурын ай савд байдаг бас нэг үзэсгэлэнт газар бол Бөөргийн элс юм
 Элс нь уулын хормойд нов ногоон тал.........................................................................
 Наса-гийн одон орны зураг Увс нуур

 Увс нуур

 Вансэмбэрүү  яг үүд хойморийн зайтай ургадаг

Увс нуур

Цагаан шувууд

 Хар элс 

 Алтан элс


 Алтан элс нь   дэлхийн хамгийн хойш түрж орсон элс юм
Алтан элс нь Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг Дэл элсний зүүн хэсгийг хамарна. 177 500 га талбайтай. Элсэн дороос эх аван урсдаг цэнгэг уст гол горхи, булаг шанд, баян бүрдүүд, элсний нүүлт зэрэг нь гадны нөлөөнд автагдаагүй унаган байгалийг нь хадгалан үлдэх зорилгоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Алтан элсний гарал үүсэл нь нэг талаас нуурын гаралтай дөрөвдөгч галавын хурдас, баруун хойт зүгээс байнга үлээх салхиар хуримтлагдсантай, нөгөө талаас суурь чулуулгийн өгөршилтэй холбоотой. Энд сөөгөнцөр, дэгнүүлт үетэн, алаг өвс бүхий элсний бүлгэмдэл голлоно. Элсний хаяа дагуу хэсэг нарс, шинэс, чацаргана ургана. Суусар, туулай, тарвага, мануул, атигдаахай байхаас гадна улирлын байдлаас хамаарч усны шувууд ирж зусна.

No comments:

Post a Comment