Monday, April 4, 2011

Урт загварын пальто
 Богино загварын пальто
Хавар цаг ирж бүсгүй бүр хаврын пальто, гутал, богино юбкэндээ орох үе ирэх гэж байна. Хүн бүр ямар хувцас авахаа төлөвлөн байгаа энэ үедээ хувцас загварын сэтгүүл үзэн, хавар намрын хувцас загварын чиг хандлагыг ч мөн харгалзан үзэн толгойгоо гашилгаж суугаа байх.
  Энэ хавар  урьд оны загварууд бас хэрэглэгдэх юм байна.
 хөөрхөн бүсгүй



 Монгол орны хувьд савхи болон богино куртка ихэвчлэн өмсдөг  боловч энэ жил 70, 80 оны загварууд эргэн ирж хувцас загварт бас нэг өөрчлөлтийг харуулж байна.алаад жилийн түүхтэй Германы JOOP! брендийн энэ хавар зуны коллекцыг толилуулъя. Моодноос хоцрохыг хүсдэггүй ажил хэрэгч бүсгүйчүүдэд даруухан хирнээ хэний ч харцыг булаах загварууд нь таалагдана гэдэгт итгэж байна.
"Харвардад учирсан хоёр", "Диваажингийн шат" кинонуудаараа үзэгчдийн танил болсон Солонгосын алдарт жүжигчин, загвар өмсөгч Kim Tae Hee-ийн өвлийн загваруудаас  толилуулж байна. Манай орнуудын цаг уурын ялгаанаас шалтгаалан эдгээр өвлийн загварууд нь Монгол орны хаврын загвартай зохицох тул эдгээр загваруудаас санаа аваарай. Мөн гэрэлтдэг нимгэн нэхмэл даавуун хувцаснууд энэ хаврын нэг дүр тєрхөөр эргэн ирж байгаа юм байна. Өнгөрсөн 2010 онд энэ загвараар маш олон одууд гоёж байсныг та санаж байгаа байх.
Түүнчлэн 2010 оны хавар/зун, 2011 оны хавар/намрын хувцас загварын шоунууд дээр ч гэрэлтдэг загваруудыг түлхүү оруулж ирж байгаа юм байна.
Тэгэхээр гэрэлтдэг хувцсаар бие нэвт харагдам гэрэлтдэг нимгэн даавуугаар гоёсон бол та хувцас загварын тал дээр тун мэдрэмжтэйд тооцогдох болох нь ээ. 

No comments:

Post a Comment